СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газрын хурлын даргаар БОАЖЯ-ны ТХБНУГ-ын дарга Д.Батмөнх сонгогдлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Зүүн Азийн орнуудын Шим мандлын нөөц газруудын сүлжээний 16 дугаар хурал үргэлжилж байна.

Эхний өдрийн хуралдаанаар тус сүлжээний хурлын даргаар Монгол улсын БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга, ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газрын Үндэсний хорооны дарга Д.Батмөнх сонгогдлоо.

Тэрбээр 2024 он дуустал 2 жилийн хугацаанд тус албан тушаалыг хаших юм.

Мөн тус хорооны дэд даргаар БНСУ, нарийн бичгийн даргаар Казакстан улс тус тус томилогджээ.

Ташрамд дуулгахад Зүүн Азийн орнуудын Шим мандлын нөөц газруудын сүлжээнд нийт 7 улс (Казакстан, БНХАУ, БНСУ, БНАСУ, ОХУ, Япон, Монгол) хамрагддаг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.