СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-03

“Дарханы арьс ширний цогцолбор” төслийг “гацаасан” албан тушаалтнуудыг шүүхэд өгчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монголд хийж бүтээх гэсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зарим улс төрчид хувийн ашиг сонирхлоор гацаадаг, зогсоодог байдал ил далд байсаар байна.

Тухайлбал, 10 саяар тоологдох хог дээр хаягддаг малын арьсыг боловсруулах хүчин чадалтай “Дарханы арьс ширний цогцолбор” төслийн ажлыг яг ийм гажуудсан байдлаар зогсоочихоод байгаа. Тус төслийг хэрэгжүүлж буй компанийн зүгээс хэд хоногийн өмнө ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нарыг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн.

Тэгвэл
Уг нэхэмжлэлд “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор” төслийн бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн болон шугам сүлжээ болон барилгын ажлууд Хөгжлийн банкны зээл болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлээд явсан ч ХХААХҮЯ болон холбогдох албан тушаалтнуудын хүнд суртлаас үүдэн гацаж, их хэмжээний хохирол учирсан.

Цаашлаад Засгийн газрын тогтоолыг ноцтой зөрчиж, хэрэгжүүлээгүйгээс дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил 2021 оноос зогсонги байдалд орж, төсөлд зарцуулсан Хөгжлийн банкны зээл болон туслан гүйцэтгэгч хувийн аж ахуй нэгжүүдийн 40 гаруй тэрбум төгрөг ямар ч эдийн засгийн эргэлтэнд орох боломжгүйгээр царцаасан. Үүнтэй зэрэгцэн уг төсөлд зарцуулахаар Хөгжлийн банкнаас зээлсэн зээлийн хүү өдөр, өдрөөр явж хүнд байдалд оруулсан” тухай дурджээ.

Улмаар Засгийн газрын 185 болон 234 дугээр тогтоолыг биелүүлэх болон Бодлогын гэрээг дүгнэж, төслийн ажлыг цаашид үргэлжлүүлэх талаар ХХААХҮЯ руу олон удаа хүсэлт хүргүүлсэн ч ямар хариу өгөөгүй байна.

Тиймээс Захиргааны Ерөнхий хууль болон холбогдох хуулиудын хэрэгжилтын хүрээнд ”Бодлогын гэрээг дүгнэх болон тайлбар авах тухай” хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах хүсэлт гаргажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
139.5.217.60

Ийм олон малтай орны.арьс шир боловсруулах үйлдвэрийн ажлыг гацаах нь монголын хөгжилд дайсагнасан үйлдэл.мэдээж хувийн ашиг сонирхол нь л гай болж байгаа байх гэж хардаж байна

Зочин
2 жилийн өмнө
192.82.85.55

Ажил хийхгүй сайд дарга нарыг ажлаас нь чөлөөлж хийж чаддаг хүнд нь өгөөчээ ! Ядахдаа байгаа юмаа боловсруулах үйлдвэр хэрэгтэй байгааг мэддэггүй улсыг даруй зайлуул !

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.