СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-10-03

"Монголын триатлоны холбоо" Япон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

"Монголын триатлоны холбоо"-ны ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Цэндсүрэнгийн Сандуй энэ өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийж байна.

Тэрбээр Японы триатлоны холбооны ерөнхийлөгч Мицүхидэ Иваки, тус холбооны гүйцэтгэх захирал, Дэлхийн триатлоны холбооны дэд ерөнхийлөгч Шин Оцүка нартай албан ёсны хэлэлцээр хийж, Монгол-Японы триатлоны холбоодын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

Ноён Мицүхидэ Иваки нь спортын зүтгэлтэн төдийгүй туршлагатай улс төрч бөгөөд Японы хуульзүйн сайд, дэд сайдын алба хашиж, парламентийн гишүүнээр гурван удаа сонгогдож байжээ.

Ц.Сандуй мөн энэ үеэр Японы үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ясүхиро Ямашитатай уулзсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.