СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Индонезийн хөлбөмбөгийн тэмцээний дараах үймээн самууны үеэр 125 хүн амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Индонезийн Дорнод Жава мужийн Канжурухан цэнгэлдэх хүрээлэнд өнгөрөгч бямба гаргийн орой болсон хөлбөмбөгийн тэмцээний дараа олон мянган үзэгч талбайд нэвтрэн, үймээн самуун үүссэний дараа цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ. Улмаар иргэд нэг гарц руу сандралдан гүйсний улмаас багадаа 125 хүн олны хөлд дарагдан, эсвэл амьсгал нь боогдож амиа алдсан бөгөөд 320 орчим хүн шархадсан байна.

"Арема" хөлбөмбөгийн баг өрсөлдөгч "Персебая Сурабаяа"-д хожигдсоны дараа бухимдсан хөгжөөн дэмжигчид нь талбайд дайран орж, цагдаа нартай мөргөлдөн, автомашинуудыг галдан шатааж эхэлсэн тул алба хаагчид нулимс асгаруулагч хий ашиглахаас өөр аргагүйд хүрсэн гэж мужийн цагдаагийн дарга Нико Афинта мэдэгджээ.

Гэвч ФИФА-гийн цэнгэлдэх хүрээлэнгийн аюулгүй байдлын зааварчилгаанд талбайн эргэн тойронд "цугларсан олныг хянах хий"-г ашиглах ёсгүй гэж заасан байдаг учир хүний эрхийн мэргэжилтнүүд цагдаагийн байгууллагын хариу арга хэмжээний талаар тайлбар авахыг шаардаж байна. Түүнчлэн нь ил болжээ.

Албаны хүмүүс амиа алдагсдын тоог 174-д хүрсэн гэж мэдэгдээд байсан ч орон нутгийн 10 эмнэлгээс авсан мэдээллийг тулгаж үзсэний эцэст ням гаргийн орой энэ тоог бууруулсан байна. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо уг тоглолтын аюулгүй байдлын асуудлыг сайтар нягталж үзэхийг эрх баригчдад даалгасан бөгөөд тус улсын хөлбөмбөгийн 1-р лигийн тоглолтуудыг түр зогсоохыг тушаажээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.