СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-03

🔴LIVE: УИХ-ын гишүүн Т.Доржханд: Өрхийн нэг хүнд оногдох сарын орлого нь нэг сая бол хүүхдийн мөнгө битгий өг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Засгийн газар 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан ХҮН-аас мэдээлэл хийлээ.

ХҮН-ын дарга Т.Доржханд: 

- Долларын ханш хар зах зээр 3500 байна, цаашид ч өснө. Мөнгөний бодлого орон зайгүй болсон. Төсвөө хэмнэх ёстой. Гэтэл төсөв тэлээд байхад мөнгөний бодлогын хүүг нэмээд үр дүн гарахгүй. Дундаж давхарга, орлого багатай иргэд маш их дарамт, ачаалал авна. Иймд эдийн засагчид, судлаачид энэ удаа төсвөө балансжуулчих гэж дуу нэгтэйгээр хэлж байна. Төсөв 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай орж ирж байгаа. Үүнийг 0 болго. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэж байна. Дуусаагүй олон цементийн цэг бий болж байгааг царцаа, зар. Ийм байдлаар төсвөө тэнцвэржүүл гэж байгаа юм. Үгүй бол дефольт болно.

Ирэх жил онцлог жил болно. 2023 онд Самурай бонд, 2.5 тэрбумын Хятадын своп, 570 сая долларын Гэрэгэ бондын төлбөрийг тавдугаар сард төлнө. Монголд мөнгө байхгүй. Дефольт болбол 10 жил эдийн засаг сэргэхгүй. Мөнгөний бодлогоо төсвийн бодлогоор дэмж.

Хоёрдугаар асуудал тэтгэврийн асуудал. Үүнийг зогсоо. Тэтгэврийн шинэчлэл хийх хэрэгтэй. 

Халамжаас хөдөлмөр рүү гэж байгаа ч энэ лоозон хэвээр байна. Хүүхдийн мөнгө бол халамж юм гэдгээ эрх баригчид ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн онолоор энэ бол халамж. Харин 2,3,4 дэх хүүхдүүдэд өгөх асуудал бол бодлого юм. Халамжийг хавтгайруулах нь төсвийг тэлж байна, дампууруулж байна.

Төрийн өмчийн компаниуд хаалттай, авлигатай, эдийн засагт хортой шийдвэр гаргадаг. Төсвөөс гадуур явдаг хэлцлүүдийг зогсоо. Төсвийн нэгдсэн бодлоготой болох шаардлагатай байна. Төрийн өмчийн компаниуд тусдаа мөнгө захиран зарцуулаад байна. Захирлуудын дураараа шийддэг мөнгөний асуудлыг зогсоо. Энэ чинь авлига гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хувийн сектороо дэмжинэ гэнэ. Хавтгайрсан халамж, данхайсан төр 2023 оны төсөвт яг хэвээрээ орж ирлээ. Тухайлбал, хүүхдийн хоолыг төр хийх шаардлагагүй. Төрийн албан хаагчдын хувцсыг төр заавал хийх шаардлагагүй. Үүнийг болино гэсэн ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болохгүй байна. Яагаад гэвэл үүний цаана их хэмжээний мөнгөний асуудал явагдаж байгаа.

Ийм байдлаар явсаар байвал Монгол дампуурна. Халамжийн системээ боль, хулгай хийдэг төрийн өмчит компаниудаа хувьчил. Банкнуудаа хувьчил, тэгэхгүй бол Монгол улс нар үзэхгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.16

Баян айлын хүргэн хуцахгүй шүү хүүхдийн мөнгөнд хушуу гар дүрэхээ боль АЦ минь

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.1

Энэ нэг юм улсын төсөв гэж юу байдгыг мэдэхгүй байж дуугүй байгаач.юм мэддэг ч юм шиг.хүүхдийн мөнгөөр бүү оролд чамд хамаагүй.сарын сая төгрөгний өрхийн орлого чинь тийм их юм уу.чи өөрөө зарцуулаач үзээч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.