СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-03

🔴 УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: "Магнай трейд" ХХК санхүүгийн хүндрэлд орсон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатараас шатахууны нөөц, тасалдаж байгаа асуудлаар тодруулга авлаа.

Тэрбээр,

-Шатахуун дээр асуудал байхгүй, хуулийн дагуу буюу 30 хоногийн нөөцтэй байгаа.  Түгээж байгаа ганц нэг компани дээр өөрсдийнх нь санхүүгийн хүндрэл бий. Шулуухан хэлэхэд "Магнай трейд" ХХК нь манай улсын А92 бензиний 30-40 хувийг дангаараа хангадаг, А92 дээр суурилсан компани юм билээ. Өнөө маргаашдаа хүндрэл байгаа ч 10 гаруй хоногийн дараанаас асуудал нь шийдэгдэх байх. А92 шатахуундаа биш шүү.

Хэдийгээр долларын ханш өсөж байгаа ч дизелийн түлшийн үнэ 350 төгрөгөөр буурсан. Яам зарлахгүй байгаа болохоос. Ерөнхийлөгч ОХУ-тай сайн хэлэлцээр хийсний үр дүн л дээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.