СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-03

ХҮН: Төр данхар бүтцээ хадгалах төсөв боловсруулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Монголын эдийн засгийн клуб, ХҮН бодлого судлалын хүрээлэн хамтарч Монгол улсын 2023 оны төсвийн төсөлд зөвлөмж гаргаснаа танилцууллаа. 

2023 оны төсвийн төсөлд зах зээлээс 35 хувийн орлого бүрдүүлж, 40 хувийг нь санхүүжүүлэхээр төлөвлөсөн нь төрийн данхар бүтцээ хэвээр хадгалах, хувийн секторын орон зайг хумисан бодлогоо хэвээр үргэлжүүлэхээр төлөвтэй байна гэжээ.

Мөн, эрх баригчид хэмнэлтийн горимыг баримтлаагүй, ирэх онд ам.долларын ханшийг 3265 төгрөгөөр тооцсон нь бодит бус, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчлах талаар дурдаагүй, Хүүхдийн мөнгийг есхөн хувиар бууруулсан, Нийгмийн даатгалын сангийн зардал 3.75 их наяд төгрөг болж нэмэгдсэн байгаа тул төсвийн хумих бодлогыг хэрэгжүүлэх, төсвийг алдагдалгүй батлах шаардлагатай байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.