СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-10-03

Монголын хамгийн ахмад буурал 112 настай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын хэмжээнд 100-гаас дээш настай 155 иргэн байгаагаас хамгийн ахмад буурал 112 настай.

Тэтгэврийн насныхан 2020 онд нийт хүн амын 9.8 хувийг эзэлж байсан бол 2021 онд 10.1 хувь болсон байна. Хэтийн тооцооллоор энэ тоо 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэйг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Манай улсын нийт ахмадын 60 хувь нь боловсролгүй, бага, суурь, бүрэн дунд боловсролтой аж. Харин 16.2 хувь нь техникийн тусгай мэргэжлийн дунд, 23 хувь нь диплом, бакалаврын дээд боловсролтой бол 1.4 хувь нь магистр ба докторын зэрэг хамгаалсан байна.

Эрчүүдийнх нь 87.2 хувь нь цэргийн алба хаажээ.

Сонирхуулахад, ахмадын баяраар буюу 10-р сарын 1-нд мэндэлсэн 1184 ахмад настан байв. 

Ахмадуудын хамгийн урт нэр нь Борогнойдовдонсүрэн, Эрдэнэчимэгмахейек, Сууринбүрнээбаяр бол нийтлэг нэр нь Алтанцэцэг, Наранцэцэг, Оюунчимэг, Оюунцэцэг, Цэцэгмаа гэж бичжээ. 

Эх сурвалж: Монцамэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.