СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүгдэгч нарт ял завших боломжийг шүүх олгосон уу

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Шүүхийн захиргааны байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс бүх шатны шүүхийн Тамгын газрын албан тушаалтнууд болох дарга, шүүх хуралдааны нарийн бичиг, шүүгчийн туслах зэрэг ажилтныхаа боловсролын бичиг баримтыг нягтлан үзэхээр төлөвлөсөн тухай дуулдах болов.

Магадгүй багш нарын боловсролын гэрчилгээтэй холбоотой дуулиан дэгдсэний дараа шүүхийн Тамгын газарт ажиллаж буй эрхзүйч мэргэжил эзэмшсэн залуусын баримт бичигт ч анхаарал хандуулахгүй өнгөрч болохгүй биз.

Юутай ч ШЕЗ-өөс хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын хэрэгжилтийн хүрээнд цахим санд оруулж буй шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалтай холбоотой нягталж шалгах ажиллагаа хийж эхэлсэн юм билээ.

Ийнхүү хянаж шалгаж буй бол шалгалтаа чанартай, үр дүнтэй хийж, хууль, журам зөрчсөн албан тушаалтнууддаа хариуцлага тооцвол цаашид үр дүнтэй байж, иргэдийн дунд илт унаад буй шүүхийн нэр хүндийг өргөхөд ч хэрэгтэй биз.

Үүнийг онцлохын учир нь анхан шатны шүүхүүдэд хууль, журам зөрчсөн асуудал цөөнгүй гарч байгаатай холбоотой.

Тухайлбал, нэгэн шүүхийн Тамгын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-т заасан “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэснийг зөрчиж томилогдсон нь бий. Ахлах түшмэлээр дөрвөн жил ч ажиллаагүй хүнийг улстөрчийн хүсэлт, шахалтаар томилсон гэх мэдээлэл бий.

Орон нутгийн нэгэн шүүхийн Тамгын газрын даргын албан тушаал хашиж байсан хүн мэргэшүүлэх багц сургалтад ч хамрагдаагүй, тусгай шаардлагад заасан магистрын зэрэг ч хамгаалаагүй байсан гэдэг.

Түүгээр ч зогсохгүй удаа дараа ял шийтгүүлсэн хүн шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан нь ч ил болсон билээ. Тэтгэвэрт гарах хуулийн хугацаа нь болчихоод байхад сандал, ширээгээ бөглөөд сууж буй, дэвшин томилогдох хүсэлтэй олон залууст садаа болж байгаа Тамгын газрын дарга ч бий гэдэг.

Тиймээс зөвхөн шүүхүүдийн Тамгын газрын дарга гэлтгүй бусад ажилтныг нь ял шийтгэлтэй, эсэхээс авхуулаад боловсролынх нь бичиг баримтыг ШЕЗ-ийнхөн нягталж үзэхэд гэмгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.