Энэ оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж ebarimt системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.
Манай улсын хувьд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг бол НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа өрхүүдийн 70 орчим хувь нь сард 14-17 мянган төгрөгийг буцаан авдаг аж.
1. Та хаана ч явсан НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг үздэг болно. Та ebarimt аппликейшнаар сугалааны тохирлоо үзэхээс гадна таны баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломж бүрдсэн. Мөн азтан болж байгаа төлбөрийн баримтын байршил зэрэг мэдээллүүдийг тухайн цаг үед нь авч чадна.
2. Та 51+ баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн ч нэмэгдэнэ. Жишээ нь та 3 баримт бүртгүүлсэн байгаад 3 орон таарвал 30,000 төгрөгний урамшуулал авах бол 51+ баримт бүртгүүлсэн бол 60,000 төгрөгний урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого юм. Нөгөө талаас баримтын баталгаажуулалтыг дэмжсэн бодлого аж.
3. Азтан танд нэмэлт урамшуулал өгнө. Таны амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал бодогдоно.
Жишээ нь та Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс 3 орон таарч 30,000 төгрөгний азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцольё. Өмнөх онтой харьцуулсан харьцуулалтыг Татварын ерөнхий газраас судалж өгөх юм. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтны дансанд орох юм.
4. Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлөгөө үлээлгэх юм. Ингэснээр хонжвор бүр эзэнтэй болно.
5. Есдүгээр сарын төлбөрийн баримтаар сугалааны арга хэмжээг 10 сард зохион байгуулна. Тиймээс иргэд та бүхэн хаанаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа заавал авч, авсан баримтаа марталгүй баталгаажуулаарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.