СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-ын хилээр нэвтэрсэн иргэд 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журмыг цуцалжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төв хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор ПГУ (PCR) шинжилгээ өгөх журмыг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00.00 цагаас эхлэн цуцалж байгаагаа мэдэгдлээ. 

Ингэснээр БНСУ-д ирж байгаа зорчигчид хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор ПГУ (PCR) шинжилгээ заавал өгөх шаардлагагүй болж байна.

Харин БНСУ-ын хилээр нэвтэрснээс хойш 3 хоногийн дотор шинжилгээнд хамрагдахыг хүссэн хэн бүхэн Эрүүл мэндийн төвүүдэд ПГУ (PCR) шинжилгээ үнэ төлбөргүй өгөх боломжтой хэмээн Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдээллээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.