Аврах ажиллагааны “Алтан бамбай-2022” тэмцээн есдүгээр сарын 29, 30-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын аврах ажиллагааны сургалт, дадлагын цогцолборт хоёр өдөр болж өнгөрөв.
Тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех нэгжүүдийн хамтарсан зургаан баг, Бороо Гоулд, Баян айраг, Монголын Алт, Эрдмин компаниудын дөрөв, нийт 10 баг оролцсон аж.
“Аюулгүй байдлын төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдсан уг тэмцээн:
“Алтан бамбай-2022” тэмцээний Зам тээврийн ослын аврах ажиллагааны төрөлд Шилдэг багийн ахлагчаар “Баян-Айраг” компанийн “Альфа” багийн ахлагч М.Ихбаяр, Шилдэг аврагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхай, ЧХХ, Зураг төслийн хүрээлэнгийн хамтарсан “Майнерс” багийн гишүүн Б.Алтантуул,
Барилга байгууламж дахь аврах ажиллагааны төрөлд Шилдэг багийн ахлагчаар “Бороо гоулд” багийн ахлагч Ш.Наранбаатар, Шилдэг аврагчаар “Альфа” багийн гишүүн М.Уламбаяр,
Газар доорх байгууламж дахь аврах ажиллагааны төрөлд Шилдэг багийн ахлагчаар “Монголын алт” компанийн “Сейфти тийм” багийн ахлагч С.Баярсайхан,
Шилдэг аврагчаар “Бороо гоулд” багийн гишүүн Г.Мөнхжаргал, Нуранги дахь аврах ажиллагааны төрөлд Шилдэг багийн ахлагчаар “Эрдминий аврагчид” багийн ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ,
Шилдэг аврагчаар “Сейфти тийм” багийн гишүүн Б.Энхтуул нар шалгарлаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цех, ДЦС, Цахилгааны цех, ХМТАЦ-ийн хамтарсан “Эрчим” баг тэргүүн байр эзэллээ. ЗМЗ, БЗЦ, Ган бөөрөнцгийн цехийн хамтарсан “Мехатроник” баг хоёрдугаар байр, АТЦ, Оёдлын цех, Тээвэр ложистикийн төвийн хамтарсан “АТО” баг гуравдугаар байр эзэлсэн бол “Эрдминий аврагчид”, “Майнерс” багууд тусгай байрт шалгарлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.