СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-10-02

Цэцэрлэгийн II шатны бүртгэлд 11038 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт иржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

БШУЯ-наас цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт хийж дууслаа.

Энэ удаа 11038 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт иржээ.

8770 хүүхдийг цэцэрлэгт хуваарилав
1593 хүүхэд өмнө нь цэцэрлэгт бүртгэлтэй байсан
578 хүүхэд орон нутгийн цэцэрлэгт бүртгэлтэй
47 хүүхэд хамрагдахаас татгалзсан 
88 хүүхэд тусгай зохицуулалт шаардлагатай
578 хүүхдийг орон нутгийн цэцэрлэгээс хасалт хийлгэж, хаягийн бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд дахин бүртгэх боломжтой. 88 хүүхэд нь багш ажилтны, тусгай хэрэгцээт, 24 цагийн цэцэрлэгт хамрагдах зэрэг хэрэгцээ шаардлагатай хэмээн БШУЯ-наас мэдээллээ. 

2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийн үйл явцыг гурван үе шаттай зохион байгуулж буй. Нэгдүгээр шатны элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр явагдсан бөгөөд нийт 113 мянган хүүхэд бүртгүүлсэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.