ХУД-ийн хоёрдугаар хорооны 7,8 дугаар байрны арын даланг тохижуулж, стандарт нийцсэн тоглооомын талбайг ашиглалтад орууллаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны "Эко-Эрүүл дүүрэг" хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбай, орон сууц, гэр хороололд нийт 16 тоглоомын талбайг шинээр барьж байгуулна. Энэ ажлын эхлэл болж ХУД-ийн 2 дугаар хорооны 7,8 дугаар байрны арын даланг ногоон байгууламжтай Эко хүүхдийн тоглоомын талбайг дүүргийн төсвийн хөрөнгөөр ашиглалтад орууллаа. Тус талбайд стандарт нийцүүлэн Эко гэрэлтүүлэг, камержуулалттай явган хүний зам, теннис, сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сандал, сүүдрэвч, авто машины зогсоол зэрэг тохижилтыг цогцоор нь шийдэж, даланг сайжруулсан эко хавтангаар бүрж тохижуулсан. Тус байршил нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр зорчдог хэсэг бөгөөд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тохижилттой, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөлийг бүрэн хангаж өгсөнөөрөө онцлог юм.
Зөвшөөрөлгүй гараашийг буулган, чөлөөлсөн талбайд тохижилт хийлээ
Хан-Уул дүүргийн 13 байршилд зөвшөөрөлгүй барьсан 202 авто машины гараашийг буулгаж газар чөлөөлсөн. Чөлөөлсөн талбайд тохижилтын ажил хийгдэж байгаа бөгөөд дүүргийн 2-р хороонд байрлах 65-р цэцэрлэгийн баруун талын 20 гараашийг буулгаж, оршин суугчдын санал хүсэлтэд тулгуурлан авто машины зогсоол, дугуйн зогсоол, явган хүний зам, чийрэгжүүлэлтийн талбай, ногоон байгууламж бүхий тохижилт хийгдэж иргэнд ээлтэй орчинг бүрдүүллээ.
Эко дүүргийн иргэн бүр хогоо ангилан ялгаж хэвшье!
Хан-Уул дүүргийн Засаг даргын "Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хүрээнд хоггүй цэвэр цэмцгэр орчин бий болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт хогоо ангилан ялгаж хаях зориулалт бүхий 30 хогийн савыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд байршууллаа.
Эко дүүргийн өрх бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж хэвшвэл цугларах хогийн хэмжээ багасах мөн дахин боловсруулагдах боломжтой хогийг эргэлтэд оруулах давуу талтай юм. Ингэснээр бидний эрүүл мэндэд ч, эдийн засагт эерэг нөлөөтэй төдийгүй байгаль орчинд ээлтэй.
Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд Та бүхэн хогоо эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, амьдралын хэвшил болгохыг Эко дүүргээс уриалж байна6
Газрын эрх нь цуцлагдсан 3 байршилд 200 ортой хүүхдийн цэцэрлэг барина
Хууль эрх зүйн хүрээнд газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудын эзэмших эрхийг хуулийн дагуу цуцлуулж, тухайн байршлуудад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэг, сургууль зэрэг иргэдэд нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалт, тохижилт хийгдэж байна. Уг ажлын эхлэл болгож дүүргийн 4,15,16 дугаар хороодод 3 цэцэрлэг барих барилгын ажлыг эхлүүлээд байна. Нийтийн эрх ашгийг зөрчин олгогдсон газруудын эрхийг цуцлуулж, чөлөөлөгдсөн талбайд иргэдэд нэн хэрэгцээтэй цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилтын ажлыг өрнүүлээд буй.
Тухайлбал: Дүүргийн 15 дугаар хороонд 200 ортой шинэ цэцэрлэг шав тавигдлаа. Ирэх онд ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авна. Мөн 4 дүгээр хороонд 200 ортой шинэ цэцэрлэг энэ 10 сард ашиглалтад орох бол 16 дугаар хороо буюу Буянт-Ухаа 2 хорооллын зүүн талд олон жил барилгын нүх ухаж орхин хуулийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй талбайд 200 ортой хүүхдийн цэцэрлэг барих ажлыг эхлүүлсэн.
15 дугаар хороонд Нийслэлд жишиг ӨЭМТ-ийн цогцолбор барина
Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд эхний байдлаар дүүргийн дөрвөн хорооны ӨЭМТ-ийн нийслэлд жишиг эмнэлэг барьж байгуулахаар төлөвлөгөөндөө тусгасан. Энэ ажлын эхлэл болгож ХУД-ийн 15 дугаар хороонд ӨЭМТ-ийн цогцолбор барилгыг барих газрын асуудлыг шийдвэрлэж оны дараа барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн ХУД-ийн ЭМТ-ийн барилга олон жил засвар үйлчилгээ хийгдээгүй иргэд үйлчилгээ авахад хүндрэлтэй байсан асуудлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр энэ жид гадна, дотно засвар, тохижилтын ажлыг эхлүүлээд байна. Иргэд үйлчилгээ авахад хөнгөн хялбар болгож, тус барилгын гадна талбайд иргэнд ээлтэй эко орчинг бий болгоно. Мөн дотор засалд давхар их засвар хийж, иргэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цэвэр орчинд үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд “Утасгүй интернэт” үйлчилгээг нэвтэрүүллээ
Хан-Уул дүүрэг цахим дүүрэг болох зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг иргэд олноор цуглардаг газарт утасгүй интернэт үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Эхний байдлаар дүүргийн 2 дугаар хорооны 7,8-р байрны хүүхдийн тоглоомын талбай, 14 дүгээр хорооны цэцэрлэгт хүрээлэнд тус тус байршуулсан. Цаашид хүүхэд, залуучууд олноор цуглардаг талбайд утасгүй интернэтийг үе шаттай суурилуулах бөгөөд Богдын музейн цэцэрлэгт хүрээлэн, 4 улиралын цэцэрлэгт хүрээлэнд тус тус байршуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.