Хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хялбар арга нь хөхөө өөрөө шинжих юм. Эмэгтэй хүн бүр сарын тэмдэг ирснээс хойш 5-6 хоногийн дараа хөхөө шинжих хэрэгтэй. Хэрэв хөхөө тэмтрэхэд гарт мэдэгдэхүйц товгор хатуу зүйл мэдрэгдэх, хөхний толгой өөрчлөгдөх, өвдөлт зэрэг хэвийн бус шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.