СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Запорожье дэх хүмүүнлэгийн цуваа пуужинд өртөж, 23 хүн амиа алджээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 сарын өмнө

Украины өмнөд хэсгийн Запорожье мужид энгийн иргэдийг тээвэрлэж явсан хүмүүнлэгийн цувааг Оросын цэргүүд бөмбөгдсөний улмаас 23 хүн амиа алдсан гэж орон нутгийн албаныхан мэдэгдэв.

бөгөөд энгийн иргэд төрөл төрөгсдөө авч явахаар төлөвлөж байжээ. Тэгвэл тус мужийн амбан захирагч Александр Старух "Дайснууд бүс нутгийн төвийн захад пуужингийн цохилт өгсөн" гэж олон нийтийн сүлжээндээ нийтэлсэн ба одоо ослын газарт эмч, аврах багийнхан ажиллаж байгаа аж.

Харин Москвагаас томилсон бүс нутгийн албан тушаалтан Владимир Рогов уг халдлагыг "Украины дайчид" үйлдсэн гэж буруушаасан бөгөөд мөн адил 23 хүн амиа алдсан гэж тэмдэглэснийг Оросын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Запорожье, Херсон мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт өнөөдөр /2022.09.30/ гарын үсэг зурсан бөгөөд эдгээр хоёр муж болон Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг ОХУ-д албан ёсоор нэгтгэхээр зэхэж байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ман
2 сарын өмнө
66.181.161.72

Ацны чинь

Зочин
2 сарын өмнө
139.5.219.204

Украйны фашистууд энгийн иргэдийг бамбай болгон ашиглаж , пуужин их буугаао бууддаг байж хүмүүнлэгийн цуваа явууллаа юу. Зэвсэг алөн хядагчид л явж бсан байж таарна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.