ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Херсон, Запорожье мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт өнөөдөр /2022.09.30/ гарын үсэг зурсан байна.
Тус улсын хууль тогтоомжийн албан ёсны мэдээллийн санд нийтэлсэн хоёр зарлигт Херсон, Запорожье мужуудын "төрийн бүрэн эрх, тусгаар тогтнолыг" хүлээн зөвшөөрсөн бөгөөд эдгээр тогтоол гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэжээ.
Баримт бичигт дурдсанаар, Ерөнхийлөгч Путины шийдвэр нь олон улсын эрх зүйн нийтлэг зарчим, хэм хэмжээ болон НҮБ-ын дүрмээр тогтоосон ард түмний тэгш эрх, өөрсдийгөө тодорхойлох зарчимд үндэслэснээс гадна бүх нийтийн санал асуулгаар иргэдийн илэрхийлсэн хүсэл зоригийг харгалзан үзсэн аж.
Үүнээс өмнө, ноён Путин өнгөрсөн хоёрдугаар сард Луганск, Донецк мужуудын тусгаар тогтнолыг мөн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ. Мөн дээрх дөрвөн бүсийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай бүх нийтийн санал асуулгыг энэ сарын 23-27-ны хооронд явуулсан бөгөөд иргэдийн 99 гаруй хувь нь энэ алхмыг дэмжсэн гэж Москва мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Запорожье, Херсон мужуудыг ОХУ-д нэгтгэх зарлигт гарын үсэг зурах төлөвтэй байна.
Эх сурвалж: TASS, AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баяр хүргьe
Оросууд цөөнтөй Тувад санал асуулга явуулаад ОХУ с гарая гэвэл оросууд зөвшөөрөх үү.
тэнэг түрэмгийлэгч , с