СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-09-30

Эрэн сурвалжлагдаж байсан 1201 этгээдийг олж тогтоожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 13 хоногийн байдлаар 432 гэмт хэргийг илрүүллээ.

Илрүүлсэн гэмт хэргээс үзвэл хүнийг санаатай алах 10, хулгайлах 126, мал хулгайлах 21, дээрэмдэх 17, хүчиндэх 9,  залилах 158, бусад 91 хэргийг илрүүлсэн байна.

Нэгдсэн арга хэмжээ эхлэхэд Цагдаагийн байгууллагын санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 342, гэмт хэрэгт сэрдэгдсэн 1486, шүүхээс даалгасан  2506, зөрчил үйлдсэн этгээд 448, галт зэвсэг 362, тээврийн хэрэгсэл 270, түүх соёлын дурсгалт болон 21 үнэт зүйл эрэн сурвалжлагдаж байснаас 1201 хүн, эд зүйлсийг олж тогтоожээ. 

Дээрх Г, Д, М, У, Х нарыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.