СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-30

Энэ засгийн “зангуу” нь Ч.Хүрэлбаатар болох юм байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Эдийн засаг, хөгжлийн сайд болоод 20 гаруйхан хонож буй Ч.Хүрэлбаатар уржигдар цахим сүлжээнд нэг “үг” бичжээ. Тэрбээр “...Аан тийм, энэ төсөв дээр LRT-ын мөнгө, баталгаа энэ тэр гэж юу ч суугаагүй гэдгийг хэлэхээ мартчихаж” гэсэн байв.

Ч.Хүрэлбаатарын энэ үгнээс ялсан сэтгэлээ барьж дийлэхгүй байгаа нь ханхийтэл үнэртэнэ. Басхүү үүнийг маш их таашаал, сэтгэл ханамжтайгаар нийтийн хүртээл болгожээ. Гэвч энэ нь олон хүний дургүйцлийг хүргэлээ.

Учир нь LRT гэдэг нь хотын түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэгний төсөл юм. Хариуцсан хүмүүс нь уг төслийг өнгөрсөн хавар, тавдугаар сараас эхлүүлээд, 2024 онд дуусгаж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөөд байв.

Гэвч Ч.Хүрэлбаатар УИХ-аар хэлэлцүүлэлгүй гацаасан байдаг юм. Тэрбээр тухайн үед Төсвийн байнгын хорооны дарга байв. Тиймээс хэлэлцэх асуудал, санхүүжүүлэх төслөөс LRT-ыг хасчихсан байдаг юм. Хотоос сонгогдсон гишүүд нийлж эсэргүүцээд дийлээгүй юм.

Тэгээд л LRT  гацсан.

Угтаа Ч.Хүрэлбаатар Монголын төрийн нэг төслийг л гацаачихсан юм. Энэ төсөл хэрэгжсэн бол түгжрэлийг бууруулахад үнэхээр хэрэг болох байсан  ч юм бил үү. Хэн мэдэх билээ.

Хамгийн гол нь Ч.Хүрэлбаатар яагаад LRT-ыг гацаасан бэ гэдэг нь өчүүхэн эрх ашгийн шалтгаантай.

Тодруулбал, асуудлын гол нь LRT төсөлдөө биш, LRT төслийг хэрэгжүүлэгчид байгаа юм. Тэрбээр сүүлийн хоёр, гурван жилд банк тойроод л нэг улстөрчтэй хэрэлдээд байгааг хүмүүс мэднэ. Тэгэхээр .

Уг нь энэ Засгийн газрыг “...Зангарагтай сайд нараас бүрдлээ” гэсэн. Тэднийг “...Том төслүүдийг гялалзуулах нь дээ” гэцгээсэн. Гэвч өнгөрсөн хорь гаруйхан хоноход олонх сайдын хариуцсан төслүүд шальтай хөдөлсөн ч үгүй. Яв янзандаа л байна. Харин “хушууны хэрэг”-т нэлээд нь холбогдчихов. Зарим нэг нь засгаасаа бүр явчихлаа.

Үлдсэн хэд нь “хушуу”-наас гадна Ч.Хүрэлбаатар шиг төрийн эрх мэдлийг хувийн харилцаандаа ашиглаад байж болзошгүй нөхдүүд бол “...Том төслүүд хэрэгжинэ” гэж найдаад бүр ч нэмэргүй гэсэн үг.

Ер нь бол насаараа улс төр дагаж, намынхаа буянд хэд хэдэн удаа сайд болсон хүн бүрийг “...Зангарагтай” хэмээж болдоггүй юм байна. Лав Засгийн газарт дөрвөн удаа орж, ЗГХЭГ-ын дарга, Түлш, эрчим хүчний сайд, мөн Сангийн сайдаар хоёр ч удаа ажилласан. Одоо тав дахь удаагаа сайд хийж байгаа Ч.Хүрэлбаатар энэ засгийн зангараг бус “зангуу” нь болох дог шүү.

Б.Дамдин-Очир 

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 190 (6922)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Увс хүн.
1 жилийн өмнө
202.55.188.45

Энэ хүн нэг бол адгийн шаар нэг бол их сайн хүн. Би бодохдоо адгийн шаар л гэж боддог.

Отгоо
1 жилийн өмнө
202.126.90.92

Зөв шийдсэн бн LRT гэж асар мөнгөний өр тавих ажил болно одоохон ёстой хэрэггүй ажил эдийн засаг асар хүнд бн

Зочин
1 жилийн өмнө
172.58.160.28

Ogtsoroh bolzoloo hangaj zaluus dairaad ta nariig tugjreed gatsaa gej ba

Зочин
1 жилийн өмнө
66.181.187.221

зөв өө юун LLART Зээл аваад бетон ширэнгэ бариад эргээд хог болно. Тийм их зээл авах цаг биш

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.216

1км ийн өртөгий нь аймшигтай өндөр тавьж мөнгө зувчуулах төсөл байсан гээ биз дээ. Тийм бол гацаахахс өөр яахав дээ.

Ард
1 жилийн өмнө
192.82.87.187

Улс орны эдийн засаг ийм муу байгаа үед хүсээд ч хэрэгжих нөхцөлгүй бол гацаасан нь зөв л дөө Ч.Хүрэлбаатар сайд засгийн газрынхаа мөнгө санхүүгийн чадамж бололцоог сайн мэдэж баыгаа нь үнэн дээ Чадахгүй байж асар их мөнгө тоо чрьж байснаас арай бүтэхээр нь Автобусныхаа тоог нэмж Төв замынхаа гол гол уулзварууд дээр давхар гарц ээлж дараалан барьж 1 эгнээгээр зөвхөн том Автобус явдаг нөхцөл бүрдүүлж байх нь хэрэгжих боломж бишүү

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.83

MAН монголыг яаж хөгжүүлэхгүй ард түмнийг ядуу амьдаруулах тал дээр АН тайгаа нийлж маш сайн ажиллаа төр барьсан хулгайчууд л хагартал баяжлаа . Тэмцвэл буудаж алаад шоронд хийж зүрхийг нь үхүүлж аваад одоо МАНАН жаргаж байна даа та нарын жаргал удаан үргэлжлэхгүй дээ харж л байгаарай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.