СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-30

С.Эрдэнэгүй “эвлэрэл”-ийн уулзалт

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

АН-ын гишүүд ээлжит “Эвлэрэл”-ийн уулзалтаа өнгөрсөн лхагва гарагт “Шангри-Ла” худалдааны төвд байдаг “Брюссель” ресторанд хийжээ.

Энэ удаагийн уулзалт өмнөхөөс өргөн хүрээтэй болсон бололтой. Магадгүй намын зарим нэг нөлөө бүхий эрхмүүд ирсэн нь энэ нам эвлэрч нэгдэх болов уу гэсэн хүлээлт үүсгэчихлээ.

Энэ удаагийн “эвлэрэл”-ийн уулзалтад АН-ын лидерүүдээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Да.Ганболд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, МУГЖ Д.Сосорбарам, нийтлэлч Баабар, Сангийн сайд асан С.Баярцогт, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Фортуна Н.Батбаяр, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Н.Алтанхуягийг төлөөлж Б.Ариунсан, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг төлөөлж ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, И.Мөнхжаргал нар иржээ.

Мөн М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Д.Эрдэнэбат, өмгөөлөгч О.Алтангэрэл, Д.Оюундарь, Ч.Отгочулуу, А.Цэрэнбат, О.Эрдэнэбүрэн, Х.Тэмүүжин, Ц.Баатархүү, Д.Монголхүү гээд тус намын олон гишүүд оролцсон байна.

Харин тус уулзалтад АН-ын дарга асан З.Энхболд, С.Эрдэнэ ирээгүй байна. С.Эрдэнийн хувьд БНСУ-д олон улсын уулзалтад оролцож байгаа аж. З.Энхболдын хувьд ямар шалтгаанаар уг уулзалтад ирээгүй нь тодорхойгүй байна. Мөн УИХ-ын гишүүдээс Ц.Туваан, И.Ганибал нарыг оролцуулаагүй байна.

Уулзалтын тухай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Хүний гар их хүчтэй юм. Гар гараа барилцах, хоорондоо уулзалдах нь ямар ч хэл ам, атаа хорсол, ан цавыг анагаах чадалтай аж. Монголынхоо төлөө хэн ч бай, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, барьсан чулуугаа газар хаяж, гомдлоо залгиж чадах ёстой. Чадлаа. Уулзлаа. Ярилаа. Асуудлыг гар гартаа авлаа” гэжээ.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 190 (6922)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дорж
1 жилийн өмнө
202.126.90.15

Энэ дотор бүтэлтэй олигтой амтьан алга даа. АН аль алийг нь орхиод Шинэчлэгдэх хэрэгтэй. Эдэнтээ бол явахгүй ш дээ. Хэн ч тоохгүй.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.32

Пээ, энэ чинь дан хулгайчууд цуглардаа шив дээ, хэн ямар улсууд ирсэн юм бол гээд нэрийг нь хартал.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.