СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-09-30

Завхан аймагт сүүлийн 10 жилд хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо эрс өсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Завхан аймгийн хэмжээнд 3200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт суурин хүн амын таван хувийг эзэлж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2.0 мянга буюу 54.7 хувь нь эрэгтэй, 1.7 мянга буюу 45.3 хувь нь эмэгтэйчүүд байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өмнөх тооллогоос 711 хүнээр буюу 24.2 хувиар өссөн нь сүүлийн 10 жилд цаг агаарын хүндрэл, цас зуд, зам тээвэр болон ахуйн осол нөлөөлсөн байна.

Харин олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өмнөх тооллогоос 22 хүнээр буюу 1.2 хувиар өссөн аж. 

Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өмнөх тооллогоос 689 хүнээр буюу 63.9 хувиар өссөн шалтгааныг удамшлын эмгэг, эх барихын болон төрөх үеийн хүндрэл, хорт нөлөө, агаарын бохирдол зэрэг олон талаас нь нарийвчлан судлах шаардлага байна гэж харж байна.

Хөгжлийн бэрхшээлийг хэлбэрээр нь авч үзвэл хөдөлгөөний бэрхшээл 2010 оны тооллогоос 3.2 хувь, харааны бэрхшээл 20.8 хувь, сонсголын бэрхшээл 1.0 хувиар тус тус буурчээ. Харин сэтгэцийн бэрхшээл 27.5 хувиар өссөн байна.

Нийт бэрхшээлийн дийлэнх буюу 33.5 хувийг хавсарсан болон бусад хөгжлийн бэрхшээл, 24.3 хувийг хөдөлгөөний бэрхшээл эзэлж байна. Хамгийн бага буюу 3.2 хувийг ярианы бэрхшээл эзэлж байна.

Үйлдлийн чадварыг насны бүлгээр авч үзэхэд 20-24 насны үйлдлийн чадварын хүндрэлтэй хүмүүсийн хамгийн их хүндрэл нь ой тогтоолт, санах байгаа бол 35-54 насныхны хувьд алхах. Харин 55 түүнээс дээш насныхны хувьд алхах, өөртөө анхаарал тавих хүндрэлүүд байна. Энэ нь нас ахих тусам эдгээр хүндрэл зонхилж байгааг харж болох юм гэж 10 жил тутам хийгддэг хүн амын судалгааны дүнгээс сонирхолтой статистик мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

Эх сурвалж: Монцамэ.мн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.