ОХУ-д цэргийн дайчилгаа зарласан өдрөөс хойш буюу энэ сарын 20-ны өдрөөс хойш манай улсын хилээр ОХУ-ын иргэн 5000 иргэн нэвтрээд байна гэж ГИХГ-аас мэдээлсэн.
Хойд хөрштэй хиллэж буй хилийн боомтууд өндөр ачаалалтай байна. Жишээ нь Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дахь Ульхан боомт, Чулуунхороот суман дахь Эрээнцавын боомтоор хойд хөршөөс манай улс руу нэвтэрч байгаа иргэдийн хөдөлгөөн арав дахин нэмэгдсэн аж.
Хил хамгаалах байгууллагын мэдээлснээр, Ульханы боомтоор байдал хэвийн үед хоногт нэгээс гурван хүн нэвтрэн орж ирдэг байсан бол сүүлийн үед хоногт 18-30, тэр тусмаа цэргийн насны залуучууд 30 хоногийн аяллын визээр нэвтрэх нь ихэсч байна.
Тиймээс тус боомтуудын нутагт хяналт тавьдаг хилийн ангиуд, хууль хүчний байгууллагууд хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм. Цаашид энэ хөдөлгөөн эрс нэмэгдвэл ямар арга хэмжээ авах, хэрхэн хяналт тавих, хаана байрлуулах зэрэг асуудал дээр хууль хүчний байгууллагууд санал солилцон хамтран ажиллаж байна гэж мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.