Кино урлагийн зөвлөлийн ажлын албанаас олон улсын кино наадмуудад оролцож шагнал хүртсэн уран бүтээлчдийн талаар /2022.09.29/ мэдээлэл хийлээ.
Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал:
- Монгол Улс анх удаа Киноны хуультай болж 2022.01.01-ээс мөрдөж эхэлсэн. Кино урлагийн зөвлөл 2022.04.15-нд албан ёсоор байгуулагдсан. Кино урлагийн зөвлөл 11 гишүүнтэй. Дөрөв нь төрийн алба, долоо нь уран бүтээлчдээс бүрдсэн. Ажлын алба 10 хүнтэй.
Зөвлөл байгуулагдсан цагаас хойш кино уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг олон улсын А зэрэглэлийн наадмуудаас чамгүй шагнал хүртлээ. Каннын олон улсын наадамд оролцож, киноны хуульд заасан татварын буцаан олголтын журмыг танилцуулсан. Манай улсад зураг авалт хийх, гаднаас уран бүтээлчид ирэх, хамтарсан бүтээл хийх зэрэгт манай улс бэлэн болсноо танилцуулж, маркетингийн ажил хийлээ.
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд гадны продюсерүүдийг урьж ирүүлэхээр боллоо. БНСУ, Англи, Тайландаас гээд нийт 4 продюссер ирж, ирэх жил хийгдэх томоохон уран бүтээлүүдээр хамтран ажиллана. Өөр оронд хийгдэхээр төлөвлөгдсөн 2 киноны зураг авалт болон 2 сериал нэвтрүүлгийг манай улсад хийхээр боллоо.
Кино найруулагч П.Лхагвадулам:
- Кино урлагийн зөвлөлтэй болсон нь маш том амжилт. Манай кино Венецийн кино наадмаас болон Торонтогийн наадмаас "Шилдэг богино хэмжээний кино" номинацид түрүүлсэн. Зөвлөл дэмжиж ажилласан.
Жүжигчин, найруулагч Б.Баттөмөр:
- Соёлын яам Кино урлагийн зөвлөлтэй болж, Монголын киночид хуультай, толгойтой, гэр оронтой, сайхан бүтэцтэй болсонд үнэхээр баяртай байна. Эв нэгдэлтэй байж, олон улсын кино наадамд чадлаа үзэх боломжтой боллоо. Төр засагтаа баярлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Nam zasagtaa bayarlalaa gechihgui dee...muuhai pyaldaga