СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-29

"Ардчилсан нам сүүдрийн парламент байгуулж, удирдлагуудыг томилов"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээллийн цаг /2022.09.29/ болов.

Азийн улс төрийн намуудын олон улсын хурал /ICAPP олон улсын байгууллагын урилгаар/ Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, дэд дарга Ц.Алтанцэцэг тэргүүтэй удирдлагууд БНСУ-ын Сөүл хотод олон улсын хуралд оролцож байна. Тус хуралд 13 орны 22 улс төрийн намын төлөөлөл оролцож байгаагаас Монгол Улсын улс төрийн намуудыг төлөөлж Ардчилсан намын дарга С.Эрдэнийг "Төрийн сонгууль ба ардчиллын хөгжил" сэдэвт илтгэл тавихыг урьсан. Уг урилгын дагуу Ардчилсан намын удирдлагууд олон улсын хуралд оролцож байна.

АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлттэй уялдуулан бүтцийн өөрчлөлт хийж, ҮБХ-ны удирдлагуудыг томилж батламжилсан. Цаашдаа манай АН сүүдрийн парламентын зарчмаар ажиллахаар болж удирдлагуудаа баталсан. 

ҮБХ-ны дэд даргаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Д.Эрдэнсувд нар ажиллана. Байнгын хорооны 11 чиг үүргийн хүрээнд бодлогын хороодыг ажиллуулна.

Байгаль орчин, ХХХАА-н бодлогын хорооны даргаар М.Хүрэлсүх, Төсвийн бодлогын хорооны даргаар Ц.Алтанцэцэг, Төрийн байгуулалтын бодлогын хорооны даргаа А.Хүрэлшагай, Нийгмийн болдлогын хорооны даргаар Д.Золжаргал, Эдийн засгийн бодлогын хорооны даргаар Г.Энхболд, Ёс зүй, сахилга хариуцлагын бодлогын хорооны даргаар Д.Ганбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар Б.Баттулга, БСШУС-ын бодлогын хорооны даргаар Д.Энхтуяа, Инноваци, цахим бодлогын хорооны даргаар Д.Алтангэрэл, Үйлдвэржилтийн бодлогын хорооны даргаар Б.Лхагвасүрэн, Хууль зүйн бодлогын хорооны даргаар Ж.Сугарсүрэн нарыг томилов.

ҮБХ-ны намрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сард хуралдана. Үүнтэй уялдуулан сүүдрийн парламент УИХ-аар хэлэлцэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцана.

АЗХ-ны дарга Н.Болдбаатар:

-Есдүгээр сарын 27-нд Ардчилсан залуучуудын холбоо Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, Төрийн ордны гадна акц хийсэн. ХНХ-ын сайд Д.Сарангэрэл иргэдээ "Улны айл" хэмээн доромжилсон.  Үндсэн хуулийн 14-ын 2-т зааснаар нийгмийн гарал үүсэл, угсаагаар ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг. Гэтэл нийгмийн хамгааллын сайд ингэж хэлж байгаагаас харвал Засгийн газар өөрөө хүний эрхийг дээдэлдэггүй болохыг харууллаа. Бид гурван шаардлага тавьсан. Эхнийх нь, ард түмнээсээ Засгийн газрын тэргүүн уучлалт гуйх ёстой. Хоёрдугаарт, ХНХ-ын сайд огцрох ёстой. Гуравдугаарт, хүний эрхийг дээдэлдэггүй Засгийн газар огцрох ёстой гэсэн. 

Есдүгээр сарын 27-нд сайдыг огцруулсан. Зэрэгцээд Сангийн яамнаас "Өлөн бай" гэх реклам цацаж ард түмнээ нэмж доромжилсон. Долларын ханш 3500 давчихлаа. Сангийн сайд Б.Жавхлан бас огцрох ёстой. Бид тэмцлээ үргэлжлүүлж, Засгийн газрыг огцруулна. Бидний тавьсан гурван шаардлагын хоёрыг биелүүлээгүй байна. Маргааш /2022.09.30/ төв талбай дээр жагсаал зохион байгуулна, ард түмэн минь ирээрэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монгол
1 жилийн өмнө
202.126.89.202

Заа болио АН гэж тартагтаа тултал Унасан ...болисон намчууд...Амаа Тат..Намар..Өвлийн бэлтгэлийн ид ажил амьдралын хөдөлмөрийн Цаг үе болчихоод Хов базагч Та нартай..хэрэлдэж...уралцаж бх Цаг хугацаа ЗГ т...тэр тусамаа Ажил хэрэгч ЕС д алга бна...Тамнар 30 жилд нураасан...тэр ажлын чинь Бузар булайг засч залруулах ажил Их байгааг анхаарбал зохино...Хэн нь хэн бэ Монголын Ард түмэн мэддэг болоод Удаж бна....Зүгээр л мөрөөрөө өөр ашигт үйл бүтээвэл зохилтой...Та нарын хийх ажил Энэ л Лав биш..............Үг хөөсөнөөс Үхэр хөө гэж хэлц буйг сана...Амаа хамхи...Та нараас хүсээд бх юм алга...Бэрхшээлтэй цаг үед Амгалан тайван блгаж үз....Биеэ л зас????!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.