Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд орчин үеийн шийдэл бүхий дотроо ариун цэврийн байгууламжтай, шалны халаалт бүхий гэр хэлбэртэй цэцэрлэгийг 40 хоногийн хугацаанд барьсан байна. Өргөө цэцэрлэг нь 4 бүлэг бүхий 120-140 хүүхдийн хүчин чадалтай.
Өргөө цэцэрлэгийн эхний ээлжийн обьект Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд орших 271 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг хэлбэрээр хичээлээ эхэлж байна.
Энэ онд орчин үеийн шийдэл бүхий 11 Өргөө цэцэрлэг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ цэцэрлэгийн давуу тал нь хүүхдүүд гэрийнхээ хажууд хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдахаас гадна Монгол өв уламжлал, ёс заншилтай танилцах боломжийг бүрдүүлж байгаа.
Цаашид энэ хэлбэрийн цэцэрлэгүүдийг илүү чанаржуулан олноор байгуулна. Ялангуяа сумдад Өргөө цэцэрлэг илүү тохиромжтой, өртөг зардал бага, орчин үеийн шийдэл, уламжлалт хэлбэрийг хадгалсан зэрэг олон давуу талтай юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.