СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЕХ Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтооно гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Европын Холбоо шинэ хориг арга хэмжээнийхээ хүрээнд Оросын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоож, цаашид өндөр технологийн худалдаанд нэмэлт хязгаарлалт тавихаар төлөвлөж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, Украины зарим бүс нутагт олон нийтийн санал асуулга зохион байгуулж, цөмийн зэвсгийн аюулаар сүрдүүлсэн нь Оросын түрэмгийллийг "шинэ түвшинд" авчирсан гэж Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен шүүмжилжээ. Энэхүү хурцадмал байдлыг үүсгэсэн Кремлийн эсрэг чанга хатуу арга хэмжээ авахаа анхааруулсан хатагтай фон дер Лейен "Оросын орлогыг бууруулж, дэлхийн зах зээлийг тогтвортой байлгахын тулд" тус улсын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтооно гэж амласан юм.

Түүнчлэн Москвагийн дайны хүчин чадлыг улам сулруулахын тулд ЕХ-ноос ОХУ-д нийлүүлдэг химийн бодис, агаарын хөлгийн эд анги зэрэг өндөр технологийн бараа бүтээгдэхүүнд нэмэлт хязгаарлалт тавихаар зэхэж байгаа аж. Мөн ОХУ-ыг эдгээр хориг арга хэмжээнээс зайлсхийхэд тусалсан хэн бүхнийг ЕХ-ны хязгаарлалтын жагсаалтад нэмнэ гэжээ.

Оросын цэргийн хүчин энэ оны хоёрдугаар сарын 24-нд Украинд түрэмгийлж эхэлснээс хойш ЕХ-ны орнууд Оросын газрын тос, байгалийн хий, нүүрсэнд 98.5 тэрбум евро зарцуулснаас 50 тэрбум евро нь зөвхөн газрын тос худалдан авахад чиглэсэн байжээ. Тэгвэл тус холбоо ирэх арванхоёрдугаар сарын 5-наас ОХУ-ын түүхий нефтийн ихэнх худалдан авалтад хориг тавих бол боловсруулсан бүтээгдэхүүнүүдийн эсрэг хориг дараа оны хоёрдугаар сарын 5-наас хэрэгжиж эхэлнэ.

гэж АНУ-ын мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа юм. Гэхдээ ЕХ-ноос гадуур Оросын газрын тосны хамгийн том импортлогч болох Хятад, Энэтхэг, Турк улсууд Барууны орнуудтай санал нийлэхгүй байгаа тул үнийн дээд хязгаарын төлөвлөгөө нь төвөгтэй бөгөөд амжилт гаргах эсэх нь тодорхойгүй гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
1 жилийн өмнө
103.57.92.194

Ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх юм. Нэг улсын бизнесийг хөндлөнгөөс орж тогтоодог ямар гээч ардчилал вэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.