Гэрэл зургийг Bayar Balgantseren /албан ёсны зөвшөөрөлтэй/
Өнөөдөр /2022.09.29/ нийслэл хот ормоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Нутгийн хойд хэсгээр салхи баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Маргааш Алтайн уулархаг нутгаар, 30-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, 10 дугаар сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 30-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 02-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.