СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гадаад айлчлалаасаа хойш анх удаа олны өмнө гарав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төв Азид хийсэн айлчлалаасаа эх орондоо буцаж ирснээсээ хойш анх удаа олны өмнө гарч, олон улсад шуугиан тариад байсан "төрийн эргэлт"-ийн цуурхлыг таслан зогсоов.

Тэрээр өнгөрөгч мягмар гарагт Бээжинд болсон үзэсгэлэнгээр зочилж, сүүлийн арван жилийн хугацаанд Хятадын гаргасан амжилт, ололтуудыг үзэж сонирхсон тухай төрийн мэдлийн "CCTV" агентлаг мэдээлжээ. Энэ үеэр түүнтэй хамт Ерөнхий сайд Ли Кэчян болон Коммунист намын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын хорооны бүх гишүүн зэрэг бусад дээд удирдагч дагалдан явсан байна.

Ши Жиньпин коронавирусийн цар тахал эхэлснээс хойш хоёр жил гаруйн дараа анхны гадаад айлчлалаа хийж, Узбекистан дахь дээд хэмжээний уулзалтад оролцсон хэдий ч энэ сарын 16-ны өдөр Бээжинд буцаж ирснээсээ хойш олны өмнө огт гараагүй байсан билээ. Тэгвэл энэ үеэр Хятадад цэргийн эргэлт болж, Ши Жиньпинийг түлхэн унагаан, улмаар гэрийн хорионд оруулсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр өргөн тархах болсон.

Гэхдээ энэхүү "төрийн эргэлт"-ийг батлах найдвартай баримт нотолгоо байхгүйг ихэнх шинжээч анхааруулсан бөгөөд ноён Ши гадаадаас буцаж ирснийхээ дараа тусгаарлалтад орж, өөрийн тогтоосон дүрэм журмаа сахиж байгаа гэж таамаглаж байсан билээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.75

Наадах эрх мэдлээ алдсаан . Гадаадынханд худлаа шааж байгаа юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.