СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Кубад хүчтэй хар салхины улмаас нэг сая хүн цахилгаангүй болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Куба улсыг дайрсан Иан хар салхины улмаас нэг хүн амь үрэгдэж, сая орчим иргэн тог цахилгаангүй болжээ.

Тус байгалийн гамшигт үзэгдлийн үеэр салхины хурд 195 км/цагт хүрсэн тул орон нутгийн эрх баригчид зургаан бүс нутагт онц байдал зарлаж, далайн эрэг орчмоор хүчтэй шуурга дэгдэж, үер буун, хөрсний гулгалт үүсэх аюултайг сэрэмжлүүлсэн байна. Албаныхны мэдээлснээр,  Кубын Ерөнхийлөгч Мигель Диас Канел тус бүс нутагт зочилж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд мужийн иргэд энэхүү гай зовлонг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Гуравдугаар ангилалд хамаарах Иан хар салхи одоо АНУ-ын Флорида мужийг чиглэн хөдөлж байгаа ба хүч нь улам нэмэгдэж, дөрөвдүгээр ангилал болж хувирах төлөвтэй байна. Флоридагийн зарим хэсэг ийм хүчтэй хар салхинд сүүлийн зуун жилд өртөж байгаагүй юм. Тэгвэл тус мужид хоёр сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлээд байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.