СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-28

Стандарт бус нүхэн жорлонг буулгах ажил Өвөрхангай аймагт өрнөж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хүрээнд Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар дараах судалгааг хийж, стандартын бус нүхэн жорлонг буулгаж, био 00-ыг ашиглалтад оруулаад байна.

2022 оны байдлаар 22 жуулчны бааз стандарт бүхий соруулдаг боловсон 00-той, хоёр бааз био жорлонтой, сайжруулах шаардлагатай хоёр, нүхэн жорлон зургаа байна.

2020-2021 онд KFW төслийн хөрөнгө оруулалтаар отоглох долоон цэг байгуулж, байгаль хамгаалагчдын таван байр тус бүрт соруулдаг жорлон байгуулан ашиглаж байна.

2020-2022 онд байгалийн цогцолборт газрын гол үзмэр болсон Төвхөнд хоёр, Хойд агуйд нэг, Ширээт нуурын эрэгт нэг соруулдаг жорлон барьж ашиглалтад орууллаа.

Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд стандартын жорлонтой болгох талаар хөрөнгө оруулагч төслүүдэд хандсанаар 2019-2022 онд 25 жорлон барьж ашиглалтад оруулаад байна. Гол, нуурын эргээс 200 метрээс нэг км орчим зайд дээрх био 00 байгуулж ажиллав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.