СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-28

Ардчилсан намынхан эвлэрэхээр “Шангри-Ла”-д өнөөдөр болзоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

АН хэд хуваагдсан, хэдэн даргатай, хэчнээн тамгатай вэ. Энэ асуултын хариу өдөр ирэх тусам л бүрхэг болоод байна

Гэхдээ С.Эрдэнийн ашиглаад байгаа тамгаар АН хоёр том сонгуульд хүчин төгөлдөр оролцсон. Тиймээс тэр тамгыг хүлээн зөвшөөрөх байдал АН-ынхан дунд ч, хууль хүчний байгууллагад ч байна.

Гэхдээ АН тойрсон улс төрийн гол тоглогчид нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хоёр эрхэм байгаа юм. Тэд өнөөдөр уулзахаар “болзсон” байна.

Санаачлагч нь Ц.Элбэгдорж бөгөөд тэрбээр нөгөө талаа “...Эвлэрье” хэмээн урьжээ.

Уулзалт оройхон Шангри-Лагийн нэгдүгээр давхарт байрлах “Brusells” ресторанд болох юм байна.

Хоёр АН-ын 30-аад хүн оролцохоор болжээ. Харин С.Эрдэнэ, Х.Баттулга нар оролцохгүй. Тэднийг “...Өөрсдөө бус төлөөний хүмүүсээ ирүүл” гэж урилга хүргүүлсэн талаас хэлжээ.

Уулзалтад АН-ын лидерүүдээс Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Да. Ганболд, Д.Сосорбарам  нар, Х.Баттулгын талаас Ш.Түвдэндорж, Ө.Шижир, И.Мөнхжаргал нар, С.Эрдэнийн талаас Ч.Өнөрбаяр, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, М.Тулгат, Ч.Отгочулуу нар оролцохоор болсон байна.

Түүнчлэн хоёр АН-ын аль нэг талд явахгүй байгаа гэх Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү нарыг оролцуулахаар болсон гэх мэдээлэл байна. Ер нь бол АН-ынхан энэхүү уулзалтад нэлээд ач холбогдолд өгч байгаа аж. Учир нь АН-ынхан цаашид эвлэрээд явах эсэх нь эндээс шийдэгдэх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 187 (6919)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Б.Цэвэлмаа
2 жилийн өмнө
64.119.18.251

Эрдэнийн талаас ямар олон муу хүмүүм вэ??! Со. Батүүл .Эби нар оролцох ёсгүй! Гишүүд даргаа сонгоно! Та нар ярилцаж томилох эрхгүй шүү!! Гишүүд бид сонголтоо хийнэ!

ЗОЧИН
2 жилийн өмнө
64.119.19.150

МАФИЖСАН КЛАНУУД НЭГДЭНЭ ГЭЖ ХААШАА ХАРСАН ЮМ БАЙСАН ЮМ ! НАМ ГЭДЭГ ЧИНЬ ИРГЭДИЙН ҮЗЭЛ ЭРМЭЛЗЛЭЛ ОНОЛЫН САЙН ДУРЫН НЭГДЭЛ !

Зочин
2 жилийн өмнө
64.119.16.74

Эвлэлдсэн нь онон шүү. Харийн хатгаасан бүү автаарай эв зүүгээ олоод урагшлаарай ардчилагчид минь ээ

Зочин
2 жилийн өмнө
192.82.89.223

Лидер гэх шиг хулгайч луйварчидыг ингэж дууддаг болоо юу

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.75

Эрдэнийн хүмүүс дээр нэмээд, аль ч талыг барихгүй бгаа гэх сарьсан багваахай шиг хүмүүс хэрэггүй шд. Тэд чинь Эрдэнийн намд ҮБХ гээд л цохиж яваа дүлзэнгүүд

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.118

Зө зө, баахан худалч хулгайч хорлон сүйтгэгч урвагч нар цуглаж байгаа юм байна даа.

Зочин
2 жилийн өмнө
103.229.121.60

Гишүүд 1 цул байгаа шүү. Энэ уулзалт эвт шаагай буга биш эрх мэдэлдээ ташуурсан ард иргэд ээ ул болготол дарж байгааг мэдрүүлэх хүчтэй баг болж барих.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.