СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-28

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг хянан шалгажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 274 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 116 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 158 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас есөн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан аж.

Тус хэлтэс нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, түүний салбар нэгжийн эрх бүхий албан тушаалтан, мэдүүлэг гаргагч нараас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэн арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Тухайлбал мэдүүлгийг байгууллага хооронд шилжүүлэх, цахим шуудангийн хаяг, байгууллагын нэр өөрчлөх, ХАСХОМ, ХАСУМ-ийн эрх хэрхэн үүсгэх зэрэг асуудлаар холбогдох хүсэлтийг хүлээн авч тухай бүрт шийдвэрлэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.