СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол, Хятадын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XXII зөвлөлдөх уулзалт 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагджээ.

Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар тэргүүлж оролцсон байна.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, монгол, хятад иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.