СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-27

УДШ: Монголын Либерал намын дарга Э.Оргилыг улсын бүртгэлд бүртгэн авав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022.09.27-ны өдөр боллоо

Хуралдаанаар Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдлүүд, Ардчилсан намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг тус намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдлүүдийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Мөн Монголын Либерал намын ээлжит 5 дугаар Их хурлаар намын даргаар Э.Оргилыг сонгосныг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн Б.Амгаланбаатарын өргөдлийг хэлэлцжээ.

Ингээд тус намын гаргасан хүсэлт Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцэж байна, зөрчилгүй хэмээн үзэж бүртгэн авлаа хэмээн УДШ-ээс мэдээлэв.

Ташрамд дурдахад, Монголын Либерал Нам 1999 онд Дээд шүүхэд бүртгүүлж байсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.