СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Германы иргэд агаарын бохирдлын улмаас Засгийн газраа шүүхэд өгчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Германы хэсэг иргэд агаарын бохирдлын "аюултай" түвшний улмаас Засгийн газраа шүүхэд өгчээ. Тус улсын оршин суугчдын цэвэр агаараар амьсгалах эрх нь зөрчигдөж, төр эрүүл мэндийг нь хамгаалахгүй байгаад гомдолтой буйгаа тэд онцолсон юм.

Олон орны нэгэн адил Германы агаарын бохирдлын түвшин ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс хол давдаг. Дэлхий даяар жилд долоон сая хүн агаарын бохирдлоос улбаатай өвчний улмаас нас бардаг гэж эрдэмтэд тогтоосон. Тэгвэл Германы Засгийн газар хүний ​​эрхийн хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн долоон нэхэмжлэгчийн зарим нь астма өвчинтэй бөгөөд эрүүл мэнд нь эрсдэлд орсон ч улстөрчид ямар ч арга хэмжээ авахгүй байгаа гэж мэдэгджээ.

Нэхэмжлэгчид ХБНГУ-ын долоон том хотын дөрөв нь болох Берлин, Мюнхен, Франкфурт, Дюссельдорфт амьдардаг бөгөөд эдгээр хотын агаарын бохирдлын агууламж ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс 4-5 дахин их байдаг аж. Хэдий энэхүү түвшин нь тус улсын хууль тогтоомжид нийцдэг ч шинжлэх ухааны дүгнэлтэд нийцүүлэн шинэчлэл хийх ёстой гэж иргэд үзэж байна.

Тэгвэл нэхэмжлэгчид энэхүү хэргийг хүний ​​үндсэн эрхийг хамгаалдаг Германы Үндсэн хуулийн шүүхэд гаргасан бөгөөд санхүүгийн хохирлыг барагдуулах биш, харин Засгийн газраас арга хэмжээ авахыг шаардаж байгаа аж. Хэрэв шүүх тэдний талд шийдвэр гаргасан тохиолдолд энэ нь улсын хэмжээнд хэрэгжих юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.