ОХУ, Беларусь улсууд импортыг орлох хамтарсан төслийнхөө хүрээнд урьд өмнө нь "найрсаг бус" орнуудаас нийлүүлж байсан бүтээгдэхүүнүүдийг солих боломжтой болно гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгджээ.
Тэрээр өнгөрөгч даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн уулзалтынхаа үеэр "Импортыг орлох арга хэмжээ сайн хэрэгжиж байгаа. Бид цэргийн ч бай, иргэний ч бай өөрсдийн онгоцоор нисэж, өөрсдийн автомашиныг жолоодно. Ямар ч айдас байхгүй" хэмээсэн аж.
Мөн Беларусь, Орос улсууд сүүлийн гурван сарын хугацаанд ихээхэн өөрчлөгдсөнийг тэмдэглэсэн ноён Лукашенко "Бид хэвийн амьдарч, оршин тогтнож чадна гэдэг нь тод харагдлаа. Европын ирээдүй бидэнтэй хамт гэдгийг би улстөрчдөд нь гурван ч удаа хэлсэн. Тэдэнд хэрэгтэй бүх зүйл ОХУ-д байгаа. Харин тэдэнд технологи зэрэг бидний худалдаж авч болох зүйлс байгаа. Тэдэнд өөр юу хэрэгтэй гэж? Бид зүгээр л хариуцлагатай шийдвэр гаргах хэрэгтэй. Хэрэв тэд үүнийг хүсэхгүй байгаа бол энэ нь тэдний хэрэг" гэсэн байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.