СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-27

Цементийн хомстол, үнийн өсөлтийн асуудлаар ААН-үүдтэй уулзаж, шийдэл гаргахыг сайд үүрэг болгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан боллоо. Барилга, хот байгуулалтын яамны газар хэлтсүүд, харьяа байгууллагуудын өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд танилцууллаа.

Мэдээллийн дараа цаг үеийн асуудлуудаар холбогдох албан тушаалтнууд нэмэлт мэдээлэл өглөө. Үүнд: БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг цементийн үнийн өсөлттэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулав. Тодруулбал “МАК” ХХК өнгөрсөн долоо хоногт цементийн үнээ өсгөсөн, үүнтэй холбогдуулан ШӨХТГ давамгай аж ахуй нэгжүүдийг нарийвчлан шалгахаар болсон, бусад аж ахуй нэгжүүдийн үнэ өсөөгүй, цементийн өртөг үнийг тооцох, захууд дээр шуудайтай цементийн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр чиглэлээр ажиллаж байна гэсэн юм.

Тус мэдээллийн дараа БХБЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон Ерөнхий сайдын үүрэг даалгаварын хэрэгжилтийн явцыг танилцуулав. Дээрх баримт бичгүүдийн хэрэгжилт нийт дүнгээрээ 76-90 хувийн биелэлттэй гарч байгаа ч зарим нэг анхаарах ажлууд байгааг холбогдох удирдлагуудад анхаарууллаа.

Шуурхай хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх өдрүүдэд хийгдэх ажлууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах хүрээнд сайд Б.Мөнхбаатар газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд:

- ”Ногоон нуур-1008 айлын орон сууц”, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн цементийн хэрэгцээг тогтвортой хангах талаар мэдээлэл өгөх,
- Монгол улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Ерөнхий сайдын үүрэг даалгаварын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах талаар яам болон харьяа байгууллагууд онцгойлон анхаарах,
- Нийтийн аж ахуйн салбарын үйлчилгээ, тусгай зөвшөөрлийг цахимжуулах талаар танилцуулах,
- Тендэрийн үйл ажиллагаатай холбоотой дутуу ажлыг ирэх 14 хоногийн хугацаанд эцэслэж дуусгах.
- Яамны захиалгаар хэрэгжүүлж байгаа зураг төслийн ажлууд болон зарим төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх,
- Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт багтаан зохион байгуулах, бэлтгэлийг хангахыг үүрэгджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.