“Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд контент бүтээгчид, сонирхогчид, уран бүтээлчдэд, оюутан залуусын дунд уралдаант феллов хөтөлбөр зарлагдлаа.
Эх дэлхий, амьдралын ундарга болсон усаа хайрлах, тэр дундаа газрын доорх гүний усны үнэ цэнийг ойлгуулах зорилго бүхий энэхүү уралдаант хөтөлбөрт уран бүтээлчид:
“Гүнээсээ хайрлая” феллов хөтөлбөрийн хугацаанд газрын доорх, гүний усны талаар туурвих уран бүтээлд шаардлагатай мэдлэг, мэдээлэл, ур чадвар олгох сургалт, уулзалтуудад хамрагдах бөгөөд усны чиглэлээр менторууд оролцогчдын уран бүтээлд мэргэжлийн зөвлөгөөг өгнө.
Хөтөлбөрийн төгсгөлд сонгогдсон уран бүтээлчдийн нэгдсэн медиа үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй зохион байгуулах бөгөөд оролцогчдын бүтээлээс 1, 2, 3-р байрыг шалгаруулна.
1. Монгол улсын насанд хүрсэн иргэн байх
2. Ганцаарчилсан болох гурав хүртэлх хүнтэй баг
3. Нийтлэл, фото зураг, график дизайны чиглэлээр бүтээл хийдэг туршлагатай байх
4. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах 2 өдрийн сургалтад заавал хамрагдах.
1. Хөтөлбөрт бүртгүүлсэн оролцогчдын ерөнхий мэдээлэлтэй танилцаж, эхний шатанд шаардлага хангасан оролцогчдыг сонгон шалгаруулна.
2. Шалгарсан оролцогчид “Гүнээсээ хайрлая” сэдвээр уран бүтээл туурвих даалгавар хүлээн авна.
3. Уран бүтээл туурвих хугацаанд 2 өдрийн сургалтад хамрагдаж усны мэргэжилтнүүд, сэтгүүлчид болон фото зурагчдаас зөвлөгөө, мэдээлэл авна.
4. Уг даалгаврыг гүйцэтгэсэн оролцогчдын бүтээлүүдээс шилдгүүдийг шалгаруулж мөнгөн шагнал гардуулна.
5. Төгсгөлд нь “Гүнээсээ хайрлая” үзэсгэлэнг зохион байгуулж, бүх оролцогчдын бүтээлийг олон нийтэд нээлттэй танилцуулна.
Шилдэг нийтлэл:
Шилдэг фото зураг:
Шилдэг график дизайны бүтээл:
Хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарж хандана уу
Бүртгэлийн хугацаа 2022 оны 9 сарын 15наас 10 сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Холбоо барих: Facebook @Guneeseekhairlay
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.