СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-09-27

Г.Жаргалтулга агсны нэрэмжит Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Мандал суманд аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн амжилттай боллоо.

Уг тэмцээн нь Мандал сумын харьяат бөхийн чөлөөт барилдааны спортын мастер, аймгийн хурц арслан Г.Жаргалтулга агсны нэрэмжит болон уламжлагдсаар 11 дэх жилдээ болов. Энэ удаагийн тэмцээнд Сэлэнгэ аймгийн 16 сумын 60 гаруй залуу бөхчүүд хурд, хүч, уран мэхээ уралдуулан барилдлаа.

Ингээд тэмцээний өсвөр насны ангилалд Орхон сумын харьяат Т.Тэмүүжин, дунд насны ангилалд Хушаат сумын харьяат М.Магсар, ахлах насны ангилалд Баянгол сумын харьяат, сумын начин Б.Төгсжаргал нар түрүүллээ.

Тэмцээний шагналыг АБТАжилтан, аймгийн хурц арслан Г.Жаргалтулга агсны гэргий Л.Пүрэвдулам, дүү нар, хүүхдүүдийн хамтаар, Мандал сумын Засаг дарга Б.Ганболд, Засаг даргын орлогч Л.Мөнхбат нар гардуулж өглөө.

Мөн тэмцээнд оролцогч өсвөрийн залуу бөхчүүдээс өсөх ирээдүйтэй бөх, уран дэвээ шаваатай бөх, уран мэхт бөхийг шалгаруулан шагнаж урамшуулав.  

Аймгийн хурц арслан Г.Жаргалтулга агсан аймгийн баяр наадамд хоёр удаа түрүүлж, бөхийн чөлөөт барилдааны спортын мастер, Ардын боловсролын тэргүүний ажилтан байв. Түүний хань, үр хүүхдүүдийнх нь зүгээс монгол бөхөө хайрладаг, дээдэлдэг чин хүслийг нь үргэлжлүүлэн ийнхүү уламжлал болгон аймгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулаад эдүгээ 11 дэх жилтэйгээ золгоод байгаа юм.

Энэ жилийн үндэсний бөхийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх 10 дугаар сард Баянхонгор аймагт зохион байгуулах тэмцээний урьтал болж буйгаараа онцлогтой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.