™ watch di|
Нийгэм | 2022-09-27

Зургаан мянган залуус цуглаж Туул голыг цэвэрлэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэвшилтэт Социал демократ клубээс санаачлан хэрэгжүүлсэн “CLEAN UP-2” төслийн нээлтийн үйл ажиллагаа болох “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-нд 6000 орчим залуучууд нэгдлээ.

Цэвэрлэгээнд Ерөнхий боловсролын 26 сургуулийн ахлах ангийн сурагчид болон 10 их, дээд сургуулийн оюутнууд нэгдсэн аж. 

CLEAN UP төслийг санаачлагч Н.Булгантамир: Энэ удаагийн цэвэрлэгээний хамгийн том онцлог нь хэн нэгний тарьсан хогийг цэвэрлэх гэхээс илүүтэйгээр хүмүүсийн тархинд дахь хогийг цэвэрлэхээр нэгдсэн. Нийт 6000 залуучууд 12 байршилд хуваагдан явсан бөгөөд Туул голын сав дагуу Дунд гол, Бэлх гол, Улиастай гол, Зайсангийн гүүр, Маршлын гүүр, Баянзүрхийн гүрүүдээр цэвэрлэгээ хийсэн. Цэвэрлэгээнд оролцсон бүх залуучууддаа баярлалаа.

Эх орны өнцөг булан маш олон сэтгэлтэй залуучууд нэгдэн нийлж, зүтгэж чадвал нэг ч гэсэн гэгээлэг боломж, шийдлийг гаргаж чадна гэдэгт итгэж байна гэлээ.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.