СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-09-27

М.Золжаргал /Zolo/ ирэх сард анхны цомгоо “Сэтгэлд үлдэнэ” тоглолтоор нээнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Авьяас билиг, хүч хөдөлмөр, хүсэл сонирхлоороо орчин үеийн дуу хөгжмийн урлагт өөрийн гэсэн онцлогтой уран бүтээлээрээ хөл тавин орж буй артист Мөнхбаярын Золжаргал /Zolo/ дуучны замналын анхны цомгоо гаргажээ.

Орчин цагийн шоу бизнесийн талбарт уран бүтээлчээс шаардагдах бүхий л ур чадварыг өөртөө бүрдүүлж, тайзны урлагийн олон талт уран бүтээлийг хийхээр  төлөвлөж байгаа шинэ цагийн артист Zolo буюу М.Золжаргал анхны цомгийн нээлт “Сэтгэлд үлдэнэ” амьд хөгжмийн бүрэлдэхүүнтэй анхны бие даасан тоглолтоо ирэх аравдугаар сарын 09-нд 17:00 цагаас Соёлын төв Өргөөнд зохион байгуулах гэж байна.

“Сэтгэлд үлдэнэ” тоглолтонд МУГЖ, уртын дуучин Г.Хонгорзул, СТА дуучин Д.Осгонбаяр, Мотив хамтлагийн дуучин Т.Ганбаатаар, дуучин О.Энх-Эрдэнэ, Дуучин Жаки, “Pearl dance” хамтлагийн бүжигчид, DDanceLab контемпорари хамтлагийн бүжигчид урилгаар оролцоно.

Соёлын Тэргүүний Ажилтан, дуучин, бүжгийн жүжигчин Мөнхбаярын Золжаргал /Zolo/ бүтээсэн дүр

Кино төслүүд /гол дүр/:

  • “Шөнийн үлгэр” 1998
  • “Хар өдөр” 1999
  • “Уйлах эрхгүй хайр” 1999
  • “Наран мандах нутаг” 2011
  • “Гэр бүлийн зураг” 2013
  • “Зүрхэнд дуссан нулимс” 2016
  • “Нэг өдрийн дайсан” 2017

Туслах дүр:

  • “Нар сарны зааг” 2010
  • “Хоёр амь” 2016
  • “Хайр” 2017
  • “Бүү март” 2017
  • “Ээжүүд хайр хүснэ” 2017
  • “Найзууд” 2017
  • “Dejavu” 2020

 Дууны уран бүтээл:

  • “Сэтгэлийн эгшиг” /Наран мандах нутаг ОАК дуу/ 2012
  • “Зүрхэнд туссан нулимс” уран сайхны киноны дуу 2016
  • “Хайрын хурим” /Дуучин Т.Дэлгэрмөрөн дуэт/
  • “Сэцэн ханы дуулал” /МУГЖ, уртын дуучин Хонгорзул, СТА Отгонбат дуэт/ 2018
  • “I love you” 2018
  • “Цахилах гөрөөс” 2018
  • “Шинэ жилийн учрал” /СТА Х.Болдбаатар дуэт/ 2018
  • “Чи бид хоёр” 2019
  • “Мөнгөн харандаа” хамтлагт дуучин 2015

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.