СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-23

Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр аймгийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинээр барих төслийн ажил эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барих төслийн нээлтийг 2022 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Баруун аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг Польш улсын “Эй Би Индастри” ХХК гүйцэтгэхээр болсон. Харин зураг төсөл боловсруулах, орчуулах, баталгаажуулах ажлын гүйцэтгэгчээр Монгол компаниуд ажиллах юм.

Нийт 52,5 тэрбум төгрөгөөр барьж байгуулах таван аймгийн цэвэрлэх байгууламжийн шав тавих арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Төслийн ерөнхий зохицуулагч Кшиштоп Хородецки, БХБЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, төслийн зохицуулагч О.Лхагвацэдэн тэргүүтэй албаны төлөөллүүд, аймгийн удирдлагууд, гүйцэтгэгч байгууллагуудын албан хаагч нар оролцлоо.

Аймгуудын цэвэрлэх байгууламж 1970-1980-аад оны үед баригдсан хүчин чадлын хувьд одоогийн болон цаашид өсөн нэмэгдэх ачааллыг хүлээн авахад багадаж, мөн цэвэрлэгээний хүчин чадал нь 70 гаруй хувьтай хийгдэж байгаа юм. Тухайлбал, Тэгвэл Завхан, Увс, Говьсүмбэр аймгуудад шинээр барих цэвэрлэх байгууламж нь 3000 м3 бохир усыг 90 гаруй хувьтай цэвэрлэх хүчин чадалтай, байгальд ээлтэй, орчин үеийн агааржуулалтын системтэй, автоматжуулсан цэвэрлэх байгууламж болох юм.

Харин Баян-Өлгий аймгийн одоогийн 2700 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг хоногт 4200 м3 лагийг цэвэршүүлэх хүчин чадалтай болгон өргөтгөж, шинээр барих юм. Дээрх

БХБЯ ийнхүү аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 9 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчилж, ашиглалтад хүлээлгэн өгөөд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.