СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар-Хочиминь хотын хооронд шууд нислэг үйлдэх асуудлыг урагшлуулах талаар ярилцав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Монгол Улс, БНСВУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит 10 дугаар улс төрийн зөвлөлдөх уулзалт 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ханой хотноо зохион байгуулагдав.

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, вьетнамын талаас Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Нгуен Минь Ву нар тэргүүлэв.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Мөн ирэх 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг угтан дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Тэргүүн дэд сайд Нгуен Минь Ву хоёр улсын хооронд хэрэгжүүлэх дээд түвшний айлчлалын товыг дипломат шугамаар ойрын үед тохирох, дипломат харилцааны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Монгол Улсаас уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох, мал эмнэлгийн эрүүл ахуйн гэрчилгээг ойрын үед тохирохын тулд Вьетнамын мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг энэ 10 дугаар сард Монгол Улсад илгээхээр төлөвлөж байгааг мэдэгдэв.

Талууд цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд учирч буй тээвэр, логистикийн хүндрэлийг бууруулах үүднээс Монгол, Вьетнам, Хятадын зам тээврийн асуудал хариуцсан сайд нарын гурван талт уулзалтыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Мөн и

Айлчлалын хүрээнд дэд сайд Б.Мөнхжин БНСВУ-ын Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн-д бараалхаж, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань, Вьетнамын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд Ерөнхийлөгч Буй Чунг Нгиа нартай уулзаж, Монгол, Вьетнамын бизнес форумын нээлтэд оролцож, үг хэлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.