СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-23

Солонгосын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид Тужийн нарсан ойд мод тарив

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

МСНЭ-ийн урилгаар Монгол улсад албан айлчлал хийж буй БНСУ-ын төлөөлөгчид Сэлэнгэ аймагт зочилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарьж, ургуулах уриалгад нэгдэж Тужийн нарсан ойд мод тарив.

Солонгосын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчдийг Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын дарга З.Түвшинтөгс, Тужийн нарс БЦГ-ын мэргэжилтэн Н.Шинэчулуун нар хүлээн авч таримал нарс болон нарс тарих арга туршлагаа хуваалцсан юм.

Тужийн нарсан ойг нөхөн сэргээх ажил 2003 онд эхэлсэн бөгөөд 3200 га талбайг тарималжуулаад байна. Тужийн нарсыг нөхөн сэргээх ажилд хамгийн том хөрөнгө оруулагч нь БНСУ юм. Тус улсын хөрөнгө оруулалтаар 10 сая модын тарьж ургуулжээ.

Таримал ойн мод бүрийг үрээр үржүүлж тарьсан учир ургалт өндөр хувьтай байдаг байна.

Тужийн нарсан ой нь 1990-2000 оны хооронд буюу 10 жилийн дотор 70 хувь нь устаж сүйдсэн тул нөхөн сэргээх ажил эхэлж байсан түүхтэй. Ингээд 20 жилийн дотор бүтэн нөхөн сэргээсэн гэдгийг Тужийн нарс БЦГ-ын мэргэжилтэн танилцуулж байлаа.

Цаашид тужийн нарс БЦГ нь ойгоо арчлах, хамгаалах чиглэлд анхаарч ажиллах бөгөөд нарсны үрсэлгээг гаргаж ойжуулалтад нийлүүлэх юм.

Намрын мод тарилтаар Сэлэнгэ аймаг 5сая 700 мянган модны үрсэлгээг нийлүүлэх боломжтой гэдгээ ч мөн илэрхийлж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.