Сүхбаатар дүүргийн Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, дадлага хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ хүрээнд өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургууль, барилга байгууламжаас иргэдийг аюулгүй байр, түр талбайд байршуулах,түр хорогдох жишиг байршилтай танилцах, үерийн аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний дадлага, үзүүлэх сургуулийг тус тус хийжээ.
Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургуулийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Новотел зочид буудалд зохион байгуулж, анх удаа өндөр барилгаас нисдэг тэргээр аврах ажиллагааг зохион байгуулснаараа онцлогтой байв.
Сургууль дадлагад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Аврах анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, дүүргийн Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүн оролцжээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.