СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-09-24

"Цайны зам" өв соёлын наадам энэ сарын 25-нд эхэлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

"Цайны зам" өв соёлын III наадам энэ сарын 25-28-ны өдөр Ховд аймагт болно.

Соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд энэхүү наадмыг БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн ЗДТГ, БОАЖГ, СУГ, ХХААГ зэрэг мэргэжлийн байгууллага, холбоод хамтран хийж байна.

Наадам энэ сарын 25-ны өдөр Манхан сум дахь Гурван Сэнхэрийн агуйтай танилцах аяллаар эхлэх бөгөөд тэмээн жингийн цуваа Манхан сумаас Ховд аймгийн төв рүү хөдөлнө.

Монгол нүүдэл, адуучин тэмцээн, бэсрэг наадам, тууль, цуур, уран нугаралтын наадам болон угсаатны цай чанах ёслол, язгуур урлагийн тоглолт, тэмээн жинг угтах зэрэг үйл ажиллагаа тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу өрнөнө.

Ховд аймгийн 17 суманд алтайн урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, хошууд, казах, тува зэрэг 10 гаруй угсаатан аж төрж байна. Эдгээр угсаатны онцлогийг “Цайны зам” өв соёлын наадмаар дамжуулан ийнхүү гурав дахь удаагаа сурталчлах гэж байгаа аж.

Цайны соёл Европ, Орост нэвтэрснээр цайны хэрэглээ өсөж, дөт замаар цай авах боломж нь Монгол орноор дамжуулан авах байжээ.

Цайны зам бол худалдааны орлогын хувьд "Торгоны зам"-ын дараа орох хоёрдугаар чухал зам байсан. Энэхүү маршрут нь Хөх хот-Улиастай-Ховд-Цагаануур-Бийск гэсэн баруун хязгаарыг чиглэсэн зам ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.