Монголын ардчилсан холбооноос маргааш /2022.09.23/ Нийслэлийн 9 дүүргийн 3000 гаруй гишүүндээ Монгол Улсын баатар цолны дурсгалын батламж гардуулах ажээ.
МоАХ нь Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 209 дүгээр зарлигаар "Монгол Улсын Баатар" цолоор шагнагдсан юм.
МоАХ-ноос шинэ цаг үеийг түүчээлэн нийгмийн шилжилтийн хүнд үеийг даван туулж, ардчиллын үнэ цэн, үр шимийг нь үр хойч, ирээдүй залуу үедээ өвлүүлэхийн төлөө тэмцэж ирсэн гишүүн бүр Ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын алдар гавьяаг хүртэх бүрэн эрхтэй хэмээн үзэж, Монгол Улсын баатар цолны дурсгалын батламжийг нийт гишүүддээ гардуулан хадгалуулах ажлыг өнгөрсөн оноос аймаг, сум бүрт шат дараатайгаар зохион байгуулж эхэлсэн юм.
“Шинэ дэвшилт холбоо”, “Ардчилсан социалист хөдөлгөөн”, “Оюутны холбоо” зэрэг хөдөлгөөнүүдийг нэгтгэн манлайлж зохион байгуулсан ууган төрийн бус байгууллага хэмээн үнэлж Монголын Ардчилсан холбоог тэргүүн нь болох Х.Баттулга өөрөө төрийн тэргүүн байх үедээ Монгол Улсын Баатар цолоор шагнажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Kk ene tsaasaar yuh be dee... ..
Ямар гавьяа байгуулсан гэж баатар цол өгсөн бэ ? ? ?
Өөрөө өөрсдийгөө шагначихаад ямар ч нэр хүнд байхгүй
Багахан тэнэгтээрэй. Жонхуугаас МоАХ -ны байраа авч чадвал та нар баатар болно. Байраа ч нэхэж чадахгүй аймхай нөхдүүд юун баатар вэ.
zow shuu
Батүүл балдуушаас аваад МОАХд өгсөн юм бишүү.
Соцзмынүед нэгдэлд одон өгдөг бсан одоо намд өгдөг болж
Ийм тэнэг балай юм болохгүы байлгүй дээ