СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-22

🔴LIVE: Автомашингүй өдрөөр спорт, урлагийн олон арга хэмжээг зохион байгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Энэ жилийн автомашингүй өдрийг 09.25-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Автомашингүй өдрөөр зохион байгуулах арга хэмжээний талаар НЗДТГ-аас мэдээлэл хийж байна. 

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө:

-2009 оноос хойш нийслэлд жил бүр автомашингүй өдрийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад "Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа" уриан дор есдүгээр сарын 25-нд зохион байгуулах гэж байна. 

Дэлхийн хотууд жил бүрийн есдүгээр сарын 22-ныг автомашингүй өдөр болгон зарласан байдаг. Манай улсын хувьд амралтын өдрийг сонгон автомашингүй өдрийг зохион байгуулна. 

Нэг өдөр ч гэсэн автомашинаас татгалзаж, гэр бүлдээ цаг гаргах, явган алхах зэрэг эрүүл мэндийн талаас өндөр ач холбогдолтой юм.

Мөн энэ жил МУИС-ийн 80 жилийн ой тохиож байгаа тул дээрх өдөр марафон зохион байгуулна гэлээ. 

Энэ сарын 25-ны өдөр болох автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн замнал, чиглэлд өөрчлөлт орох юм байна. Хотын төв рүү орох чиглэл хаагдах учир хойноосоо Баянбүрд, Дөлгөөн нуураар зочих боломжтой.

Мөн авто зам хаасан бүсэд байрлах нийт 19 зах худалдааны төв ажиллахгүй. Түүнээс гадна 100 айлд байрлах барилгын материалын худалдааны төв ажиллахгүй гэж албаныхан мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.