СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар 14 хүн самар түүж явсанаас нэг хүн нь сураггүй болсон тухай дуудлага аймгийн ОБГ-т өчигдөр /2022.09.21/ өдрийн 09:30 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б /32 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11:00 цагт явсан боловч Цагдаагийн байгууллагын алба хаагчдын автомашин шаварт суужээ.

Ингээд үдшийн 19:30 цагт Хүрэн морьтын зоо  /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 263 км, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ гэдэг газар хүрэлцэн очиж хоноглосон аж. Өнөөдөр өглөөний 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ссс
2 жилийн өмнө
66.181.161.99

Эх орныхоо баялагыг сүйтгэж байгаа болохоор Хангай дэлхий уурлалгүй яах юм

Зочин.
2 жилийн өмнө
66.181.161.99

Өөр аргаар төрхи толгойгоо ажиллуулж мөнгийг зөв аргаар олж болдоггүй юм уу.Эсвэл хөдөө гарч мал малла.Өөрсдөө зөвөөр хөдөлмөрлөхгүй мөртөө хэн нэгэнд бурууг өгч буруутгана

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.