СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-09-22

МҮХАҮТ: Хүсэлт өгсөн ААНБ-ын 73 хувь нь зээлээ огт аваагүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгааг аж ахуйн нэгжүүдийн дунд МҮХАҮТ-аас хийжээ. Тус судалгааны дүнг өчигдөр /2022.09.21/ МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин танилцуулсан юм.

Энэ үеэр “Бизнес эрхлэгчдийн 58 хувь нь мэргэжлийн ажиллах хүчний дутагдалд орсон. Энэ нь цар тахлын өмнөх үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Бизнес эрхлэгчдийн 85 хувь нь шаардлагатай ажилчдаа өөрсдөө сургадаг гэж хариулсан.

Энэ нь боловсролын тогтолцоонд гажуудал бийг харуулж байна. Түүнчлэн цар тахлын үед бизнес эрхлэгчдийн 49 хувь нь ажилтны тоог танасан, 43 хувь нь өөрчлөлт оруулаагүй. Мөн судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн 67 хувь нь мэргэжлийн ажиллах хүчний хомсдол нь бизнест сөрөг нөлөөтэй байдаг гэж хариулсан. Шаардагдах хүний нөөц дутагдахад бичил, жижиг аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ бууруулдаг бол дунд, том аж ахуйн нэгжүүд шаардлагатай ажиллагсдын цалинг нэмдэг. Аж ахуйн нэгжүүд одоогоор ажиллах хүчний шинэ бодлого, стратеги хэрэгжүүлэн ажиллаж, шинэ техник технологийг судалж байна” гэлээ.

ААН-ИЙН 86 ХУВЬ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СЭРГЭЭСЭН

Цар тахлын хүндрэлээс бизнес эргэн сэргэсэн байдлыг харвал судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжийн 86 хувийн үйл ажиллагаа ямар нэг түвшинд сэргэжээ. Гэхдээ тээвэр, худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт сэргэж чадахгүй, үйл  ажиллагаа зогссон аж ахуйн нэгжийн тоо илүү байгаа аж.

. Бүрэн хүчин чадлынхаа дунджаар 47.5 хувийг ашиглаж буй.

Өөрөөр хэлбэл, арван компанийн үйл ажиллагаа тасалдаж буйг онцоллоо.

БИЗНЕСИЙН АШИГ 52 ХУВИАР БУУРСАН

Үнийн өсөлтийн нөлөөгөөр бизнес эрхлэгчдийн 43 хувьд нь сүүлийн хагас жилийн хугацаанд, 57 хувьд нь хагас жилээс дээш хугацаанд дарамт ирж байна. Мөн бизнесийн ашиг дунджаар 52 хувиар буурчээ.

Худалдааны салбарт бараа материалын үнэ болон үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэлийн  салбарт үйл ажиллагааны зардал өссөн, хөдөө аж ахуйн салбарт татварын өр орсон зэргээр нөлөөлж буй аж. Бизнес эрхлэгчдийн 71 хувь нь мөнгөн гүйлгээгээ сайжруулах зорилгоор зээл авахаар аль нэг банк болон ББСБ, хувь хүнд хандсан ч дөнгөж 27 хувь нь зээлээ авчээ.

Тухайлбал, зээлийн олдоц муу, хүү өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага  хангахгүй болохоор зээл авч чадахгүй байна. Үнийн өсөлтийн нөлөөгөөр бизнес эрхлэгчид үйл ажиллагааны зардлаа танаж, зарим ажлын байраа цөөлсөн болохыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин онцлоод, төрийн оролцоотой бизнес эрхлэгчдийг дэмжсэн зээл нэмж гаргах шаардлагатай гэсэн юм.

Мөн суурь шалтгаанаа тодруулахгүй бол цалин нэмлээ гээд инфляцын түвшинг гүйцэхгүй. Ингэхийн тулд гадны хөрөнгө оруулалтыг нэмэх, экспортыг нэмэгдүүлэх юм .

Одоогоор бизнесийн салбарт хил боомт, тээвэр ложистик, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн асуудлыг нэн түрүүнд шийдэх шаардлагатайг хэлж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.